Цаг үеийн мэдээ

           Засгийн газраас түүхий нүүрс түлэхийг хориглож, сайжруулсан шахмал түлш хэрэглэж эхэлснээс хойш муу сайн олон үр дагаврыг үзсээр байна. Бид хэзээний хайхрамжгүй байдлаас болж сайжруулсан шахмал түлш хэрэглэх дүрэм зааврыг эс мөрдсөнөөс угаарын хийд олон хүний амь нас эрсдээд байгаа билээ. Тэгвэл Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Онцгой комисс, хороо тус бүрийн эрсдэлт бүлгийн айл өрхийн судалгааг нарийвчлан гаргаж, нэн шаардлагатай айл өрхүүдэд түлшний тусламж үзүүлэх, ханан пийшин, зуухыг засварлах, янданг шинэчлэх ажлыг хийж байгаа аж. Энэ ажлын хүрээнд дүүргийн Онцгой комиссын шийдвэрийн дагуу Засаг дарга захирамж гарган түлш олгох, пийшин зуух засварлах янданг шинэчлэх ажлуудын санхүүжилтийг шийдвэрлэжээ.

            Судалгааны дүнд гэр хорооллын амьжиргааны түвшин доогуур 487 өрх тус бүрт 0,5 тн түлшний бодит тусламж үзүүлэх, 83 айлын зуух, ханан пийшин засварлахаас засах боломжгүй 9 өрхийн янданг шинэчлэсэн байна.

Таны сурталчилгаа