"Киви" хамтлагийн дуучин Укагийн нөхөр Г.Эрдэнэчулуун рекламны "мангас" болжээ. Банк санхүү бизнесийн салбарт ажилладаг тэрбээр өмнө нь Монголын томоохон ноолууран эдлэл үйлдвэрлэгчдийн нэг болох "Говь" компанийн нүүр царайгаар ажилласныг уншигчид санаж байгаа байх. Тэгвэл энэ удаад Г.Эрдэнэчулуун "Skytel" компанийн шинэ жилийн урамшуулалт цэнэглэгч картны рекламд тогложээ. Эрүүл амьдралын хэв маягийг дасгал хөдөлгөөнтэй хослуулдаг түүнд цагаан үс сахал харин ч дэндүү зохио юу?