У.ХҮРЭЛСҮХ ӨНӨӨДӨР В.ПУТИНТЭЙ МОСКВА ХОТНОО УУЛЗАНА
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-ын Засгийн газрын дарга Д.А.Медведевийн урилгаар энэ сарын 3-6-ны өдрүүдэд ОХУ-д албан ёсны айлчлал хийж байна. Тэрбээр өчигдөр Москва хотноо болсон ”Монгол-Орос. Евразийн эдийн засгийн холбооны нэгдсэн зах зээлд бизнес эрхлэх нь” сэдэвт бизнес форумд үг хэлж “Монголд үйлдвэрлэв” бараа бүтээгдэхүүний үзэсгэлэнгийн нээлтэд оролцсон билээ. Тэгвэл өнөөдөр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинд бараалхах ажээ. Энэ үеэр хоёр орны хамтын ажиллагаа, хийн хоолойн асуудал зэрэг олон чухал асуудлуудыг хэлэлцэх юм байна.