Цаг үеийн мэдээ

 

Өнгөрөгч 2018 оны арваннэгдүгээр сараас эхлээд УБЕГ-т шинэ хууль эрх зүйн орчин бүрдсэнтэй холбоотойгоор цахимжуулалтын ажил эхлүүлжээ. Улсын бүртгэлийн багц хуулийн хүрээнд 20 гаруй бүртгэлийн үйлчилгээг цахимжуулах ажлыг хийж байгаа юм байна. Энэхүү ажлын хүрээнд “Цаашид иргэд орон зайнаас үл хамааран иргэний үнэмлэхээ улсын бүртгэлийн сайт руу ороод өөрсдөө захиалдаг болно. 2020 онд цахим үнэмлэхний загварыг шинэчилж, регистрийн дугааргүй болгоно” хэмээн УБЕГ-ын дарга Б.Баасандорж хэлжээ. Түүнчлэн УБЕГ нь 3,3 сая иргэн 1,1 сая үл хөдлөх хөрөнгө 192 мянган ААН-ийн мэдээллийг цахимжуулж дуусчээ.

Таны сурталчилгаа