Цаг үеийн мэдээ

         Язгуурын гурван бурхдын хувилгаан, хоёрдугаар ялгуулсан Богд Зонховын нирваан дүр үзүүлсний 600 жилийн ойг энэ сарын 7-8 ны өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлэх юм. Тус арга хэмжээнд ОХУ, Буриад, Тува, Халимаг болон Алтай хязгаарын Монголчууд оролцох юм байна. Богд Зонхов лам нь 1357 онд одоогийн Хөх нуур мужийн Сонгины ам хэмээх газар мэндэлж, улмаар Юань улсын үед Төрийн багшаар залагдаж байсан хүн юм. Түүний нирваан дүр үзүүлсний 600 жилийн ойн хүрээнд Гандантэгчэнлин хийд, Тува, Халимаг, Буриад, Өвөрмонголын эрдэмтэдтэй хамтран Богд Зонховын номын ёс хаана, хэрхэн дэлгэрч байсан талаар эрдэм шинжилгээний хурал хийж, хэлэлцэх юм байна. Тус арга хэмжээ нь сүсэгтэн олонд нээлттэй юм. Монголчууд бид Богд ламын шашин ёсыг дэлгэрүүлсэн ард түмний хувьд Гандантэгчэнлин хийдээс гадна хүрээ хийдүүд, Гандантэгчэнлин хийдийн дэргэдэх Эрдэм соёлын хүрээлэн, Тэргүүн лам нарын зөвлөл хамтран Богд Зонховын 600 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ёслолын ажиллагааг энэ сарын 7,8-ны өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөөд байгаа юм.

Таны сурталчилгаа