БНХАУ-ын Аннин хотноо зохион байгуулагдах олон улсын сагсанбөмбөгийн B-One лигт Монгол Улсын шигшээ баг оролцохоор өнөөдөр хүлгийн жолоо заллаа. Тус тэмцээнд Тайланд, Энэтхэг, Япон, Хятад, Өмнөд Солонгос, Филиппин, Монгол зэрэг улсуудын багууд оролцоно.
Монгол Улсын багийн бүрэлдэхүүнд:
О. Энхбаатар
Т. Санчир
Э. Дорж-Арилд
Ц. Отгонжаргал
С. Эрдэнэдалай
Б. Дархантөгс
Б. Батзолбоо
А. Гансүх
О. Доржзовд
М. Өлзий-Орших
Х. Мөнхтөр
Маркус Хэйммондс нар багийн бүрэлдэхүүнд багтлаа. Маркус Хэйммондс-ын хувьд тус тэмцээний дүрмэнд баг болгонд нэг гадаад тоглогч тоглуулахыг зөвшөөрч байгаа учир энэ удаагийн багийн бүрэлдэхүүнд багтаж байна.
Багийн дасгалжуулагчаар:
Ш. Азжаргал
А. Алтан-Очир нар ажиллах болно. Монгол Улсын шигшээ багийн тухайд 2018 оны Индонезийн Жакарта хотод зохиогдсон Азийн наадмаас хойш тэмцээнд ороогүй байсан билээ.