Камбож Улсын эдийн засгийг сэргээн босгох үйлсэд 245 мянган ам.долларын хандив өгснөөр тус улсын иргэншилтэй болж болох аж. Мөн дараах орнуудын визийг худалдаж авч болдог байна.
Турк
250 мянган ам.долларын үл хөдлөх хөрөнгө худалдаж авах, улсын банкинд 500 мянган ам.доллар байршуулах, Засгийн газрын бондод 500 мянган ам.долларын хөрөнгө оруулалт хийснээр тус улсын иргэн болох боломжтой.
Португаль
500 мянган фунт.стерлингээр үнэлэгдэх үл хөдлөх хөрөнгө худалдаж авах, багадаа 10 ширхэг ажлын байрыг шинээр бий болгосноор “Алтан виз” авах боломжтой.
Испани
438 мянган ам.доллароор үл хөдлөх хөрөнгө худалдаж авах, нэг сая фунт.стерлингийн үнэ бүхий хувьцааг тус улсын компаниудаас худалдаж авах, улсын банкинд нэг сая фунт.стерлинг байршуулснаар “Алтан виз”-ний эзэн болно .
Канад
Хоёр болон түүнээс дээш жил бизнес эрхэлсэн туршлагатай байх, гэр бүлийн нийт хөрөнгө 1.6 сая ам.доллароос их, гэр бүлийн бүх гишүүн Канадын эрүүл мэндийн, аюулгүй байдлын шаардлагыг хангасан байх, 800 мянган ам.доллароос багагүй хөрөнгө оруулалт тодорхой журмын дагуу хийсэн болон бусад шаардлагыг хангасан тохиолдолд иргэншилтэй болно.
Австрали
Багадаа 2.5 сая австрали долларын хөрөнгөтэй байх, тус улсын төсөл, хөтөлбөрт 1.5 сая австрали долларын хөрөнгө оруулалт хийсэн байх шаардлагатай.
Доминика
Нэг хүний иргэншлийг 100 мянган ам.доллар, гэр бүлээрээ иргэншил хүсэх бол 200 мянган ам.долларыг улсын Үндэсний өөрчлөлтийн санд хандивлан иргэншилтэй болох боломжтой.