Цаг үеийн мэдээ

2019.12.09 ДАВАА ГАРАГ

ӨВЛИЙН ТЭРГҮҮН ХӨХӨГЧИН ГАХАЙ САРЫН

ЕСӨН УЛААН МЭНГЭТЭЙ ЦАГААН ЛУУ ӨДӨР

  • Үс засуулбал: Жаргал ирнэ
  • Наран ургах, шингэх: 08.29-17.00
  • Барилдлага: Үхэх
  • Шүтэн барилдлага: Мунхрахуй
  • Суудал: Ус

Аргын тооллын 12 сарын 9, Сумьяа гараг. Билгийн тооллын 13, Гоё хүүхэн одтой, цагаан луу өдөр. Өдрийн наран 8 цаг 29 минутад мандан, 17 цаг 00 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал адгуус муулах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, хур оруулах, дарханы үйлд сайн. Гүүр тавих, газар шороо ухахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.

 

Таны сурталчилгаа