Цаг үеийн мэдээ

             Их Британийн Лондон хотноо зохион байгуулагдаж буй 69 дэх удаагийн Дэлхийн миссийн тэмцээнд анагаахын мэргэжилтэй бүсгүй М.Цэвэлмаа эх орноо төлөөлөн оролцож буй билээ. Тэгвэл Дэлхийн миссийн тэмцээний авьяас шалгаруулалтад М.Цэвэлмаа маань шилдэг  авьяастны тоонд багтсан байна. Тэрээр Монгол Улсынхаа нэрийг дуурсгаж яваа, Чингис хаан одонт "The Hu" хамтлагийн “Yuve Yuve” дууны ая дээр морин хуур, хөөмий, монгол бүжгийн хосолсон үзүүлбэр үзүүлжээ. Түүний авьяасын үзүүлбэрт "The Hu" хамтлагийн продюсер Б.Дашдондог, МУГЖ Ш.Одонтуяа, хөөмийч МУСТА А.Ундармаа, морин хуурч МУСТА Буян-Арвижих нар мэргэжлийн туслалцаа үзүүлсэн байна.  Мөн олон нийтийн санал асуулгаар Монгол Улс нийт 140 орноос Мексик, Непал гэх улсын дараа гуравдугаарт байрт,  www.missworld.com сайтын санал асуулгаар эхний наймд явна.

Таны сурталчилгаа