Тамирчны тэсвэр хатуужил, хурд хүчийг сорьсон Хэт холын зайн гүйлтийн тэмцээн БНХАУ-ын Шямин хотноо 11 дүгээр сарын 30-наас 12 дугаар сарын 6-ны хооронд Азид анх удаа болсон байна. Уг тэмцээнд Монгол Улсын тамирчин, Хэт холын зайн гүйлтийн дэлхийн хошой аварга Б.Буджаргал 6 өдөр, 6 шөнө тасралтгүй гүйж тэмцээнд түрүүлжээ. Б.Буджаргал нь хөнгөн атлетик болон уулын спортын мастер, гүйлтийн спортоор 20 гаруй жил хичээллэж байгаа тамирчин юм. Тэрээр өмнө нь АНУ-ын Аризона мужид болсон холын зайн гүйлтийн зургаан өдрийн марафонд мөн түрүүлж байсан билээ. Мөн 2013 онд болсон тэмцээнд 24 цагийн хугацаанд 180 км зам туулж, Монгол улсын дээд амжилтыг тогтоож байсан аж.