Цаг үеийн мэдээ

Дэлхий даяар нэр алдараа цуурайтуулж, уран бүтээлийн амжилт од арвин  яваа  “The Hu” хамтлаг Монголчууддаа ахин нэгэн гайхалтай мэдээг дуулгаж байна. “Оддын дайн” уран зөгнөлт киноны видео тоглоомын цоо шинэ хувилбар болох “Star Wars Jedi: Fallen Order”-т “The Hu” хамтлагийн “Хар аянга” дуу сонгогджээ.  Энэ талаар www.reddit.com сайтад “Оддын дайн”-ы хувьд "Хар аянга" хамгийн тохиромжтой ая байсан. Морин хуур эгшиглэх төдийд “The Hu” хамтлаг тоглож буйг хүмүүс ойлгоно. Магадгүй хожмын нэг өдөр тэд өөрсдөө “Оддын дайн” видео тоглоомын дүрээр гарч ирэх ч юм билүү” хэмээн бичжээ.

Таны сурталчилгаа