Өнөөдөр буюу 2019.12.09-ний өглөөний 07 цагаас эхлэн автомашинтай жагсагчид хотын төвөөр жагсаалаа эхлүүлсэн. Тэд хэд хэдэн шаардлага бүхий албан бичгийг хотын удирдлагуудад хүргүүлээд байна. Хэрэв шаардлагыг хүлээн авахгүй бол жагсаалаа таваас дээш хоног үргэлжлүүлнэ гэдгээ тэд хэлсэн. Тиймээс өнөөдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүх автозам ашигласны хураамжийг тав дахин нэмэгдүүлэх болсон шаардлагаа эргэн харахыг эрх баригчдад сануулсан. Мөн нийслэлийн удирдлагууд жагсагчдыг хүлээж авч уулзан, албан бичгийг нь гардахдаа “НИТХ-ыг маргааш ээлжит бусаар хуралдуулж, уг нэмэгдлийг ахин хэлэлцэх болно” гэдгээ хэллээ.