Өнгөрөгч 6 дугаар сард албан тушаалаасаа чөлөөлөгдсөн Нийслэлийн соёл, урлагийн газрын дарга асан Ж.Дамдинцэрэнгийн албан тушаалд дуучин Ч.Бат-Эрдэнэ томилогджээ. Эх сурвалжуудын дурдаж буйгаар Ч.Бат-Эрдэнэ өнгөрөгч 9 дүгээр сард албан тушаалаа албан ёсоор хүлээн авсан гэнэ. Ж.Дамдинцэрэнгийн хувьд төрийн албаны нэр хүндийг эрхэмлэх үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэлээр сахилгын шийтгэл хүртсэн бөгөөд тэрбээр нэр төрөө сэргээлгэхээ мэдэгдсэн байдаг. Ч.Бат-Эрдэнийн хувьд СУИС-ын харьяа Соёлын дээд сургуулийн салбар бүжгийн сургуулийн захирлын албанд томилогдоод багагүй хугацааг өнгөрүүлсэн. Харин одоо Нийслэлийн соёл, урлагийн газрын даргын албан тушаалд ийн томилогдсон байна.