Цаг үеийн мэдээ

2019.12.11 ЛХАГВА ГАРАГ

ӨВИЙН ТЭРГҮҮН ХӨХӨГЧИН ГАХАЙ САРЫН

ДОЛООН УЛААН МЭНГЭТЭЙ ХАР МОРЬ ӨДӨР

  • Үс засуулбал: Эд мал арвидна
  • Наран ургах, шингэх: 08.31-16.59
  • Барилдлага: Идэр
  • Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй
  • Суудал: Мод

Аргын тооллын 12-р сарын 11, Буд гараг. Билгийн тооллын 14, Чөлөөт эх одтой, хар морь өдөр. Өдрийн наран 8 цаг 31 минутад мандан, 16 цаг 59 минутад жаргана. Тухай өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой.

Таны сурталчилгаа