Сүүлийн үед олны танил эрхмүүд хар тамхины хэрэгт ихээхэн холбогдох болсон. Үүний нэг бол Монгол улсын Соёлын тэргүүний ажилтан Б. Амархүү юм. Түүнд шүүхээс хоёр жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаадах, зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэх хэрэгт гэм буруутайг нь тогтоогоод байгаа юм.
Тэгвэл дуучин Б. Амархүү давж заалдах гомдлоо өгсөн байна. Түүний гомдлыг шүүгч хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор хэлэлцүүлэх хуулийн хугацаатай байдаг. Энэ хугацаанд шүүгч хэргийн материалтай танилцдаг тул одоогоор давж заалдах шатны шүүх хурлын тов гараагүй байна.