Их Монгол Улсын нийслэл Хархорум хот байгуулагдсаны 800 жилийн ойг 2020 онд тэмдэглэх шийдвэрийг Засгийн газраас гаргалаа.
Ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг удирдан Зохион байгуулах хорооны даргаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнийг томилсон байна.
Чингис хааны зарлигаар 1220 онд Их Монгол улсын нийслэл хотыг Аураг ордоос Хархорум хотод шилжүүлэх зарлиг гарч, Өгэдэй хааны үеэс албан ёсны нийслэл болгож байв. Хархорум хот нь Мин улсаас явуулсан довтолгооны үр дүнд сүйдсэн байдаг.