Дэлхийн шилдэг жүдочдын тэмцээн БНХАУ-ын Чиндао хотноо өнөөдөр эхэллээ. Тус тэмцээнд 66 орны 453 бөх барилдаж буй юм. Энэ жил манай улсаас 21 тамирчин зодоглож байгаа бөгөөд дөнгөж сая эрэгтэйчүүдийн 66 кг-д барилдаж буй Азийн АШТ-ий хүрэл медальт, энэ жил ДАШТ-д 5-р байрт шалгарсан Ё.Басхүү дагах тойрогт ДАШТ-ий нэг алт, нэг мөнгө, дөрвөн хүрэл медальт, дэлхийн алдарт бөх Георгий Зантарияг ялж хүрэл медалийн төлөө барилдахаар болов.