Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх ажилд иргэд, байгууллагын ирүүлсэн мөнгөн хандив 1 тэрбум төгрөгт хүрчээ. Энэ мөнгийг ажилчид, алба хаагчдын тусгай хамгаалалтын хувцас хэрэглэл, шаардлагатай бүтээгдэхүүн авах төдийгүй илүү цагийн хөлс болгон зарцуулахаар төлөвлөжээ.
Мөн 24 цагаар үүрэг гүйцэтгэж байгаа мэргэжлийн байгууллагууд болон хорио цээрийн дэглэмийн үеийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх мөнгөн тусламж төдийгүй мөнгөн бус тусламжууд ч ар араасаа үргэлжилсээр байгаа билээ.