Шуурхай зар сонины газраас жил бүр шинэ оныг угтан хүүхэд эмэгтэйчүүдээ баярлуулах үүднээс сайн үйлсийн аян зохион байгуулдаг. Энэ жил 11-р сарын 12-ноос 12-р сарын 12-н хүртэл сарын хугацаатай “100 ХҮҮХЭД 100 ГУТАЛ” нэртэй аяныг “Тэнгэрийн сүлд шонхор”ХХК, “Тоди живх”, “Гоё брэнд шоп”, “Дөнөдө” хүүхдийн хувцасны дэлгүүртэй хамтран зохион байгуулжээ.
Уг аяны хүрээнд СХД-ийн өрх толгойлсон эмэгтэйчүүд болон олон хүүхэдтэй өрхүүдэд, Улаанчулуутад амьдардаг амьдралын бололцоогүй хүүхдүүд, хүүхдийн төв сувилал, Нийслэлийн 65-р сургууль, “Манаа хар бор” нярай хүүхдийн асрамжийн газруудыг хамруулсан байна.
-2019 оны 11 сарын 23-ны өдөр МАНАА ХАРБОР нярай хүүхдийн асрамжийн газарт 27 хүүхдийн эсгий гутал/табочик/, 10-н хүүхдийн нярайн хувцас, 600 ширхэг Тоди живх хандивласан.
-2019 оны 11 сарын 30-ны өдөр СХД-ийн өрх толгойлсон болон нийгмийг халамж шаардагдсан олон хүүхэдтэй 11 өрхийн 21-н хүүхдэд өвлийн гутал тараасан.
-2019 оны 12 сарын 11-ний өдөр БГД-ийн Хүүхдийн төв сувилалд нийт 36 хүүхэд, СХД-ийн 65-р сургуулийн зорилтот бүлгийн 1,2-р ангийн 25 хүүхдэд өвлийн гутал болон нярайн хувцас, дулаан бээлий өгч, өрх толгойлсон эмэгтэйчүүдэд гацуур мод бэлэглэсэн байна.
Шуурхай зар сонины газар гучин ажилтантай бөгөөд аяныхаа төсвийг сонин борлуулалтын 100 төгрөг тутмыг мөн ажилчид нь өөрсдөө сарын турш 1 хүн 40 сонин борлуулаад 500 төгрөгийг нь хандивласан гэлээ.