УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авснаар 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс Нийгмийн даатгалын шимтгэл нэмэгдэхгүй боллоо.
Нийгмийн даатгалын шимтгэлийг 5 хувиар нэмэгдүүлэх улс төрийн шийдвэр 2017 онд гарсан. Түүнчлэн 2018 онд 2 хувиар, 2019 онд 1 хувиар нэмэгдүүлсэн. Үлдсэн 2 хувийн нэмэгдэл 2020 оноос хэрэгжиж эхлэх хууль эрх зүйн орчин үйлчилж байсан юм.
Харин Ерөнхийлөгч Монгол Улсын 2020 оны төсвийн тухай болон Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд хэсэгчлэн, хамт батлагдсан Ирээдүйн өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь хориг тавьсан.
УИХ-аас Ерөнхийлөгчийн саналыг хүлээн авснаар 2020 онд НДШ 24 хувиар төлөгдөхөөр боллоо. Энэ нь ажилтан, ажил олгогчид эерэг нөлөө үзүүлэх юм.
НДШ нэмэгдсэн тохиолдолд 900.000 төгрөгийн цалинтай хүн 234.000 төгрөгийн НДШ төлөхөөр байсан юм.