Цаг үеийн мэдээ

Нийслэлийн авто зам ашигласны төлбөрийг 5 дахин нэмэгдүүлэх саналыг хотын дарга орлогч нарынхаа хамтаар гаргаснаас хойш даруй хэд хоног өнгөрч байна. Мэдээжийн хэрэг энэ санал шийдвэрийг иргэд эрс эсэргүүцэж жагсаж эхлэсэн. 

Авто зам ашигласны төлбөрт суудлын автомашин хамгийн багадаа зуун мянган төгрөг төлөх, өмнө нь авдаг байсан хураамжийн хэмжээг тав дахин нэмэгдүүлж 2020 оны 01-р сарын 01-ний өдрөөс дагаж мөрдүүлэх журмыг НИТХ-д өргөн барьсан юм. 

Харин Ерөнхий сайд У. Хүрэлсүх энэ асуудлын талаар өөрийг нь ОХУ-д албан айлчлалтай явж байх үед ийм шийдвэр гаргасан утга бүхий тайлбар хийж Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С. Амарсайхныг арванхоёрдугаар сарын 09-ний өдөр дуудаж уулзсан. Ингэхдээ олон нийтийн эрх ашгийг хөндсөн автозам ашигласны хураамжийг нэмсэн асуудлаа эргэн харж, НИТХ-аар дахин хэлэлцэхийг үүрэгдсэн юм.

Хачирхалтай нь хотын дарга маань орлогч нартайгаа хэлэлцэж гаргасан шийдвэрээ Ерөнхий сайдын үүргийн дагуу өөрийнхөө эсрэг хөдлөгөхөөр болоод байна.

Энэ татварыг нэмэх нь зүйтэй гэсэн саналтай хэсэг бүлэг иргэд байхад  дийлэнхи нь эсэргүүцэж байгаа. Мөн үүнийг ердөө Ерөнхий сайдын шоу гэж харах хэсэг бүлэг хүмүүс ч байгаа юм. 

 

 

Таны сурталчилгаа