2019 оны 12-р сарын 09-нөөс 12-р сарын 12-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 1316 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 1037-н зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 30 хүн гэмтэж бэртсэний 3 нь хүүхэд байжээ. Ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт нэг хүний амь нас хохирсон байна.
Нийт хүн бэртсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл
- Явган зорчигч мөргөх хэлбэрээр- 22
- Мөргөлдөх хэлбэрээр- 4
- Үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр-1
- Онхолдох хэлбэрээр- 1 тус тус бүртгэгдсэн.
Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 89 жолоочийг илрүүлж, эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 9 хүнийг шүүхээр баривчилж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.
Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:
2019.12.09-ний өдрийн 16:10 цагийн орчимд Архангай аймгийн Цэцэрлэг сумын Хонхор багийн нутаг “Манхны өвөр” гэх газар /сумын төвөөс зүүн тийш 25 км/ шороон замд улсын дугааргүй Мустанг 5 маркийн мотоцикл онхолдож, жолооч 46 настай, эрэгтэй М нас барсан.
Энэ 7 хоногт бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг өмнөх 7 хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад нийт дуудлага мэдээлэл 9,4 хувиар, зам тээврийн ослын шинжтэй дуудлага 39 хувиар, гэмтсэн хүн 20 хувиар тус тус нэмэгдсэн бол гэмтсэн хүүхдийн тоо 62,5 хувиар буурсан байна.