Японы нийслэл Токио хотноо 56 жилийн дараа болох зуны 32 дугаар олимпын наадам болоход хагас жилийн хугацаа үлдээд байна. Нийт 156 тэрбум 900 сая иэн буюу 1 тэрбум 450 сая орчим ам. долларын зардлаар баригдсан Улсын спортын их ордон хүндэт зочдоо хүлээн авахад бэлэн болжээ. Энэхүү Шинкокүрицү кёогижёо (Улсын спортын их ордон)-г 11-р сарын 30-нд ашиглалтанд хүлээн авсан байна. 68 орчим мянган үзэгчийн суудалтай, 500 хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан суудалтай аж.
Энэхүү ордонд 2020 оны 7-р сарын 24-нд нээлтээ хийх 32-р олимпийн их наадамд дэлхийн олон орны тамирчид спортын 33
төрлөөр өрсөлдөж, 8-р сарын 9-ний ням гаригт хаалтаа хийнэ. Харин Пара олимп 8-р сарын 25-нд нээлтэй хийж, тамирчид 22 төрлөөр өрсөлдөн, 9-р сарын 6-нд хаалтай хийх юм байна.
Манай улсын хувьд баг тамирчдаас албан ёсоор олимпын дэвжээнд гарах 10 эрх аваад байна.