ОХУ-ын Буриад улсын Гавьяат жүжигчин, дуучин Б.Амархүүд холбогдох хэргийн шүүх хурал өнгөрөгч аравдугаар сарын 9-ний өдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, шийдвэрээ танилцуулсан билээ.
Нийслэлийн прокурорын газраас дуучин Б.Амархүүд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхээр хэлэлцэж түүнд хоёр жилийн хорих ял оноож, ШШГЕГ-ын харьяа Урьдчилан хорих 461-р ангид цагдан хориод байгаа юм.
Дуучин Б. Амархүү анхан шатны шүүхийн уг шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн өнгөрөгч долоо хоногт өмгөөлөгчөөрөө дамжуулан давж заалдах шатны шүүхэд хандсан юм. Тус шүүх хурал ирэх долоо хоногийн мягмар гараг буюу арванхоёрдугаар сарын 17-ны өдөр нийслэлийн Давж заалдах шатны шүүхэд болох тов гараад байна. Уг хуралд шүүгдэгч Б.Амархүү цахимаар оролцох ажээ.