Улаанбаатар хот дахь Эрдэнэт хотын нутгийн зөвлөлийн санаачлагаар "Алдрын багана"-г тус хотын урт цагааны гудамжинд бүтээж, Эрдэнэт хотоос төрөн гарсан улс дэлхийн алдартнуудыг тус багананд алдаршуулж ирсэн байдаг. Тус төслийн үргэлжлэл болгон 6дахь баганыг 2019.12.13-ны өдөр Монголын анхны хөвгүүдийн хамтлаг Сүнс хамтлагийн нэрэмжит алдрын багана хэмээн ёслол төгөлдөр нээлээ. Тус хамтлагын логог аранжин зэсээр цутган хийж, Эрдэнэт нутгийн боржин чулуугаар 108 үелэж бүтээлээ.