Та сэтгэл хөдлөл ихтэй үедээ шийдвэр гаргахаас зайлхийгээрэй. Учир нь маш их уурласан, гомдсон үед бидний аливааг шүүн тунгаах тархины хэсгийн ажиллагаа аллдагддаг тул сэтгэл хөдлөл ихтэй үедээ буруу шийдвэр гаргах эрсдэлтэй байдаг. Тиймээс сэтгэл санаа хямралтай, тогтворгүй, стресс ихтэй үедээ аль болох дараах шийдвэрүүдийг гаргахаас зайлхийгээрэй.
Үүнд:
- Гэр бүлээ цуцлах,
- Өр зээл тавих,
- Гэрээ контракт зурах,
- Ямар нэгэн эд зүйлээ зарж худалдах,
- Мансууруулах төрлийн бодис хэрэглэх,
- Эрсдэлтэй зан үйлдэл хийх,
- Бусдыг гэмтээх буюу доромжлох,
- Өшөө авах,
- Амьдрах хүсэлгүй болох,
Сэтгэл санаагаа тайван байлгаж тайвшрах тал дээр анхаараарай. Тайвширсаны дараа бидний аливааг эрүүлээр сэтгэн бодох чадвар нэмэгддэг тул дараа нь харамсхааргүй шийдвэрийг гаргаж чадна.
Клиник сэтгэл зүйч Т. Хонгорзул