Төлөвлөсөн зүйлс огт эсрэгээрээ эргэх нь бий. Гэхдээ зарим тохиолдолд төлөвлөгөөнөөс гажуудаж, орвонгоороо эргэсэн зүйлс итгэмээргүй амжилт авчрах нь ч байх. Тэгвэл санамсаргүй байдлаар бүтсэн ч бидний амьдралыг бүхлээр нь өөрчилсөн шинжлэх ухааны сонирхолтой нээлтүүдийг танд хүргэж байна. Тэдний зарим нь таныг үнэхээр гайхашруулж магадгүй юм. Таны хувьд эрдэмтдийн хамгийн сонирхолтой байдлаар илрүүлсэн болон хүн төрөлхтөнд хамгийн ихээр ашиг тусаа өгсөн нээлтийг хуваалцаж болох юм.
1. Чүдэнз
Их Британийн эм зүйч Жон Уолкер гэх эр 1800-оод оны эхэн үед эм бэлтгэдэг өдөр тутмын ажлаа хийж явахад санамсаргүй байдлаар чүдэнзийг бүтээжээ. Тэрээр химийн бодисуудыг найруулахдаа модон саваа ашиглан хутгадаг байсан аж. Гэтэл нэг өдөр тэрээр аль нэг химийн бодис түүний модон саваанд маш сайн наалдаж буйг олж анзаарчээ. Ингээд тэрээр наалдсан химийн бодисыг хусаж арилгахыг оролдоход гэнэт гал авалцсан байна. Ингэж л тэр цахилгаан эрчим хүчгүй эрин үед галыг илүү хялбар аргаар асаах аргыг бодож олжээ. Ингээд тэрээр өөрийн санаагаа бизнес болгон 7.5 см-ийн урттай жижиг саваануудад, хүхрийн хүчил түрхэж, бяцхан зүлгүүрийн хамт худалдаалж эхэлсэн байна. Гэхдээ тэрээр энэхүү нээлтдээ патент авахыг хүсээгүй аж. Учир нь тэрээр үүнийг хүн бүр чөлөөтэй ашиглаж, олон тоогоор үйлдвэрлэвэл шинжлэх ухааны олон нээлтэд тус болно гэж үзсэн юм. Үнэхээр ч түүний нээлт хүн төрөлхтөнд шөнийн цагаар гэрэл гэгээтэй орчинд суралцах, ажиллах боломжийг олгож, шинжлэх ухааны гайхалтай олон шинэ нээлтүүдийг араасаа дагуулжээ.
2. Соронзон хальс
АНУ-ын эрдэмтэн Рой Планкетт “DuFont” компанийн захиалгаар хөргөгчийн шингэнээс ялгарах хорт бодисыг хүнсэнд нөлөөлөхгүй байх арга замыг судалж байхдаа соронзон хальс буюу тефлоныг нээн илрүүлжээ. Тэрээр энэхүү туршилтыг хийхийн тулд маш олон удаа бүтэлгүйтжээ. Нэгэн өглөө тэрээр уламжлал ёсоор лабораторидоо ирж ээлжит бүтэлгүй туршилтын үр дүнг шалгахаар хөргөгчөө онгойлготол түүний өмнөх шөнө үлдээгээд явсан химийн бодис цагаан тунадас болсон байжээ. Үл мэдэгдэх энэхүү урвалыг тэрээр шууд л шинэ нээлт гэдгийг ойлгосон бөгөөд судалж үзтэл наалдамхай бус, халалт болон аливаа урвалд маш тэсвэртэй бодис байсан иж. Хамгийн гайхалтай нь түүний энэхүү шинэ нээлт цельсийн хасах 100-аас нэмэх 500 хэмд тэсвэртэй болохыг олж тогтоосон байна. Ингээд түүний шинэ нээлтийн патентыг 1941 онд “DuFont” компани өөрсдийнх болгосноор өнөөдөр айл бүрийн гал тогоонд байх түлэгддэггүй хайруулын таваг, гал тэсвэртэй зүйлсийг бүрдэг тефлон хальс бий болжээ.
3. Төмсний чипс
Нью-Йорк хотын тогооч Жорж Крум үргэлж үйлчлүүлэгчдээс шарсан төмс хангалттай шаржигнуур биш байна гэх гомдлыг хүлээн авдаг байжээ. Энэхүү гомдлоос залхсан тэрээр төмсийг аль чадах чинээгээрээ нимгэн хэрчиж, хангалттай шаржигнуур болгохын тулд халуун тосонд шарж туршсан байна. Ингээд тэрээр үйлчлүүлэгч нарт шинэ аргаар шарсан төмсийг санал болготол түүний энэхүү шинэ жор үйлчлүүлэгчдийг соронз мэт татжээ. Энэ үеэс буюу 1853 оноос хойш төмсний чипс маш ихээр хувьсан өөрчлөгдсөн бөгөөд түүний анхны жор болох зөөхий болон сонгино, васаби, цагаан гаа зэрэг 200 гаруй өөр сонголттойгоор өнөөдрийг хүртэл дэлхий дахинд худалдаалагдаж байна.
4. Зайрмагны гурилан торх
Зайрмаг бол тийм ч орчин үеийн амттан биш билээ. Анх МЭӨ 200-аад жилийн өмнөх эртний Хятадууд зайрмагийг амттан маягаар иддэг байсан тухай тэмдэглэн үлджээ. Хамгийн сонирхолтой тэдэнд энэ аргийг монгол нүүдэлчид зааж өгсөн аж. Харин зайрмагны гурилан торх бий болсон түүх харьцангуй орчин үеийн бөгөөд үнэхээр гайхалтай. АНУ-ын Сейнт Луис хотын нэгэн эр 1904 онд гудамжинд жижиг түрдэг тэрэгтэй зайрмаг зардаг байжээ. Мэдээж зайрмаганд дургүй хүн гэж байхгүй учир тэрээр үргэлж үйлчлүүлэгчиддээ амттанг нь хийж өгөх аягагүй болдог байсан аж. Яг ийм зүйл тохиолдсон нэгэн өдөр түүний хажууд Перс вафли зардаг байсан Эрнст Хамрик гэх эр үргэлж дараалалд дарагддаг хөршдөө аяганы оронд өөрийнх нь вафлийг ашиглахыг санал болгосон байна. Хөршийнхөө өгөөмөр сэтгэлд талархсан зайрмагны худалдаачин түүний вафлуудыг эвэр хэлбэртэй хуйлж үйлчлүүлэгчдээ амтанг нь хийж өгчээ. Харин эцсийн бүтээгдэхүүн үйлчлүүлэгчид маш их таалагдсан бөгөөд ингэж л зайрмагны гурилан торх бий болжээ.
5. Кока-Кола
Кока-кола ундааг Жон Пембертон гэх эм зүйч эр санамсаргүй байдлаар бүтээсэн байдаг. Тэрээр анх кока ургамлын навч болон кола самар, нэрмэл ус гэх маш энгийн орцыг ашиглан толгойн өвчин намдаах шинэ сиропон эм гарган авахаар ажиллаж байжээ. Ингээд түүний туршилт амжилттай болж тэрээр 1886 оноос эхлэн өөрийн эмийн сангаараа энэхүү шинэ эмээ худалдаалж эхэлсэн байна. Гэтэл нэгэн өдөр тэрээр толгойн өвчин намдаах сиропоо найруулахдаа санамсаргүй байдлаар нэрмэл усны оронд хийжүүлсэн ус хийж орхисон байна. Ингээд өнөөдөр жил бүр 1.9 тэрбум шил худалдаалагддаг кока-кола ундаа бүтсэн түүхтэй.
6. Сум нэвтэрдэггүй шил, аюулгүйн ажиллагааны нүдний шил
Францын химич Эдуард Бенедиктус нэг удаа санамсаргүйгээр лабораторийн ширээн дээр байсан хэмжигч аягаа газар унагасан аж. Гэтэл хэмжигч аяга хэдэн хэсэг болж хагаралгүй зөвхөн цуурсан байгаа нь түүнийг гайхшруулсан байна. Тэрээр химийн бодис хэмждэг аяганы ёроол бага зэрэг шингэн пластик байгаа гэдгийг мэдэх хүртлээ яагаад хагараагүй болохыг ойлгоогүй аж. Ингэж л сум нэвтэрдэггүй шил, аюулгүй ажиллагааны нүдний шил зэрэг биднийг үргэлж хамгаалж байдаг зүйлс бий болжээ.
7. Автомашины дугуй
Америкийн эрдэмтэн Чарльз Гүүдейэр XIX зуунд тийм ч удаан эдэлгээтэй бус байсан резиний чанарыг сайжруулахаар ажиллаж байжээ. Тэрээр энэ зорилгодоо хүрэхийн тулд модны давирхайг давс, перц, элсэн чихэр, элс, ургамлын тос, шөл гээд байж болох бараг бүх зүйлтэй хольж туршилт хийж үзсэн байна. Энэ бүхнээс харахад Гүүдейэр резинийг сайжруулах бус оройн хоолны жор хайж байсан бололтой. Гэхдээ тэрээр нэг л өдөр модны давирхайг магни, шохой, азотын хүчилтэй холих санааг бодож олсон ч ахиад л бүтэлгүйтсэн байна. Ингээд тэрээр үүн дээр хүхэр нэмж туршсан бөгөөд санамсаргүй байдлаар халуун зуухан дээр тавьтал түүний хүсэж байсан үр дүн гарсан аж. Ингэж автомашины дугуй, сагсан бөмбөгийн бөмбөг, гутлын ул зэрэг бараг бүхнийг хийдэг вулконжсон резин бий болжээ. Чарльз Гүүдейэрийн санаа бизнесийг нь тэр чигт нь өөрчилж, тэрбумтан болгосон учир автомашины дугуй үйлдвэрлэгч Фрэнк Сейберлинг өнөөдрийн алдартай автомашины дугуй үйлдвэрлэгч компаниа “Goodyear” гэж нэрлэсэн байдаг.
8. Хуванцар
Хуванцрыг зохион бүтээхээс өмнө буюу XX зуунд хүмүүс модон эдлэлийг бүрэх, пянз хийх, бүр шүд цайруулах зэрэг бараг л бүх зүйлийг лаак ашиглан хийдэг байжээ. Хамгийн гол нь энэ нь маш өндөр өртөгтэй байсан нь асуудал болж байсан аж. Ингээд Бельгийн эрдэмтэн Лео Хендрик Бейкланд лаак орлуулах арай хямд бодисыг зохион бүтээх эрэлд гарсан байна. Тэрээр туршилт хийх явцдаа хэвэнд оруулах боломжтой, өндөр температурт тэсвэртэй илүү хэрэгцээтэй материал гарган авсан нь пластик буюу хуванцар юм.
9. Антибиотик
Шотландын эрдэмтэн Александер Флеймингийн туршилтын лаборатори үргэлж эмх замбараагүй байдаг байжээ. Мөн тэрээр туршилт хийсэн савнуудаа огт цэвэрлэлгүй орхидог байснаас болж хамтран зүтгэгчид нь маш их бухимддаг байсан аж. Флеймингийн энэхүү үйлдлээс залхсан хамтрагчид нь түүний бохирдуулж орхисон лабораторийн хэрэгслүүдийг цэвэрлэхээ больсон байна. Гэтэл нэг өдөр Александер Флейминг газар хэвтэж байсан туршилтын тавган дээрээс хөгц үүссэн байгааг анзаарчээ. Ингээд тэрээр хөгцөөс дээж аван шинжилж үзээд стафилококк бактери болохыг мэдсэн байна. Харин хөгц энэхүү бактерийг бүрхсэн хэлбэртэй ургасан байсан бөгөөд ариутгах замаар устгаж байгааг олж илрүүлсэн аж. Үүний дараа Александер Флейминг газраас олсон энэхүү нээлтээ хэдэн жилийн турш маш нарийн судалсны үндсэн дээр анхны пинцлинийг гарган авч 1945 онд Нобелийн шагнал хүртжээ.
10. Рентген туяа
Германы механикийн инженер Вилхелм Рёнтген 1895 онд рентген туяаг зохион бүтээх санааг санамсаргүй байдлаар олжээ. Тэрээр нэгэн өдөр туршилт хийж байгаад электрон туяаны гэрэлд гараа тавьж үзсэн байна. Вилхелм Рёнтген өөрийн туршилтуудаа үргэлж хоёр хувь тэмдэглэж авч үлддэг байсан бөгөөд ингэхдээ хордуулдаг цаас, эсвэл фото хальс ашигладаг байсан аж. Тэрээр электрон туяаны гэрэлд гараа тавихдаа фото хальсан дээр тавьсан байжээ. Харин тэрхүү хальсан дээр түүний гарын ясны зураг үлдсэн болохыг хараад маш их гайхсан байна. Ингээд тэрээр хурц гэрлээс гарсан сүүдэр фото цаасан дээр хатуу, нягт, сүүдрээс хүнд биетийн дүрсийг үлдээдэг болохыг удалгүй ойлгосон аж. Түүний саваагүй зан хүн төрөлхтөнд рентген туяаны оношилгоог авчирсан нь олон хүний амь насыг аварсан юм.