Намайг Магнайбаяр овогтой ЧингисХаан гэдэг одоо 30 настай тайз дэлгэцийн найруулагч, жүжигчин мэргэжилтэй. Ерөнхийдөө зохиол сонирхдог уран бүтээлч хүн. Том зорилго мөрөөдөлтэй хүмүүс эх оронч үндэсний үзэлтэй гэж яридаг харин би бол өөрийгөө Эх Дэлхий ч гэж нэрлэж байгаа. Маш том зорилго мөрөөдөлтэй Алтангадас хот байгуулах хүсэл зорилготой нэг үгээр бол нийгмийн оюун санааны хувьсгалч гэж хэлж болно.
Гэр бүлийнхэн чинь чиний энэ шийдвэрийг хэрхэн хүлээж авсан бэ?
Ер нь бол хүлээж авдаггүй. Яахав ах дүү залуу дүү нар маань бол ойлгодог. Аав, хань ижил бол ойлгодогүй үүнээс болж хүүгийхээ ээжээс холдсон. Энэ мэт асуудал их ч миний хувьд өөрийн зорилго тэмүүлэл маш чухал өнөөдөр би ганц л амьдрана. Хүний үгээр байхаас илүүтэй хүн өөрийн гэсэн зорилго өөрийн гэсэн ертөнцтэй байх хэрэгтэй. Тэгэхгүй бол нэгнийгээ ингээд хашаал байдаг тамын тогооны үлгэр гэдэг шиг доош нь татаад үзэл бодолд хэтэрхий ордог байж болохгүй. Өнөөдөр бид нар чинь ардчилсан оронд байгаа тиймээс өөрийнхөө ертөнц үзэл бодлыг хэн нэгнээр хориулахыг зөвшөөрдөггүй. Тиймээс өөртөө итгээл өөрийнхөөрөө явж байгаа.
Өөрийн чинь ярьж шинэчилэе гэж байгаа зүйлийг сонсож байсан. Энэ талаараа гаргалгаа төлөвлөгөө гаргасан уу?
Ер нь бодож сансан зүйл зөндөө байгаа. Алтангадас гээд хот байгуулах гээд нэг сая айл өрхтэй ганцхан Монголын хот биш дэлхийн хэмжээний эко аялал жуулчлалын дугуй хэлбэртэй нүүдэлчдийн соёлыг орчин үетэй хослуулсан цогцолбор хот байна. Дэд бүтэц, боловсрол, удирдлага зохион байгуулалт гээд бүх юмнуудаа ерөнхийдөө боловсруулж байгаа. Маш их хэмжээний үзүүлэн зүйл бичиж байна одоогоор бол гучин хувь нь бичигдсэн.
Өөрийг чинь энэ төсөл энэ зорилгыг дэмжиж байгаа байгуулага хувь хүн байна уу?
Байгуулага хүн бол байхгүй анд нөхөд л байна. Намайг зарим хүмүүс шоолж тохуурхаж байна ш дээ. Гэтэл миний энэ зорилго мөрөөдлийг дэмжиж байгаа адилхан хүсэл зорилготой, нээрээ яагаад шинэ хот байж болохгүй гэж гэсэн 1000 гаран анд нөхөд байна. Яг идэвхитэй 100 гаруй залуучууд байдаг
Сошиалоор өөрийг чинь доог тохуу хийсэн бичлэг сэтгэгдэл их явдаг. Та ч өөрөө нилээдгүй бичлэг цацдаг ямар зорилгоор хийдэг вэ?
Хүн болгон өөрийн гэсэн шашин шүтлэг үзэл баримтлалтай байгаа. Христэд итгэдэг бурхандаа залбирдаг, арц хүжээ уугилаал зарим нь аллах гээд байдаг. Миний хувьд тэнгэр үзэлтэй мөнх тэнгэрээ шүтдэг онгод тэнгэртэээ итгэдэг. Зарим хүмүүс цан бариал хэц хэнгэрэг дэлдээд хуяг дуулгаа өмсөөд онгодоо буулгаж тэнгэрийн үгийг авдаг бол би бөө тархитай бөх зүрхтэй. Өөрийгөө энэ хугацаанд олж мэдээд яваад ирхээр надад тэнгэрээс маш их мэдээлэл ирдэгийг ойлгосон. Яахав энийг ярингуут хүмүүс энэ солиотой дараагын Сарандаваа гээл ярих байх л даа. Гэхдээ бид нар эрт дээр үеэс тэнгэртэйгээ их холбогддог тэнгэр үзэлтэй байсан. Дээрээс ирж байгаа мэдээлэлийг маш хурдацтай хүлээж авах чадвар багаас минь байсан. Сүүлийн жилүүдэд энийгээ хөгжүүлэх гэдэг юм уу ойлгож мэдрээд энэ зөнгөө хөгжүүлж чадсан. Тэгээд энэ дагуу лайв бичлэгүүд өгөгдлөөр цаанаасаа хийгддэг. Хүмүүс Осоржамааг их үзэж байна ш дээ. Намайг их харьцуулдаг яагаад гэвэл би анхнаасаа Осоржамаагын энэ хандалтаар төлөвлөгөө болгож энэ хүншиг гарж ирье гэсэн санааг гаргасан. Би бол буруу юм яриагүй миний ярьж байгаа зүйлүүд бүгд боломжтой бөгөөд бодит амьдрал дээр бууж болохуйц зүйлүүд. Доог тохуу хийж байгаа зүйл би нээх санаа зовдогүй тэнгэрийн хууль гэж байдаг бол тархаад явчина. Бид нар зөв юм шэйр хийхээс илүү алиа хошин юм шэйр хийж байна. Үүнийг нь дамжуулж би ёгтлол егөөдөл маягаар л өгөх гээд байгаа агуулга мессежээ өгж сэтгэлийн хураах ажилаа л хийж байна. Юмны учир ойлгодог хүмүүс надтай холбогддог.
Ирэх онд сонгууль болох гэж байна. Ямар нэг намд элссэн үү?
“Эв хайр” ТББ-гаа өргөжүүлэе гэсэн бодол байна. Монголчууд өндөр төр минь өршөө гэж ярьдаг бол өнөөдөр нам төр болчихсон. Маш олон нам байна би энэ намуудыг нэгдээсэй гэсэн уриалгыг тависан. Монголд бол өнөөдөр нам хэрэггүй гэсэн бодол надад байдаг. Ирэх онд би бол сонгуульд нэр дэвшинэ. Нэгдэе хийж бүтээе гэсэн залуучуудынхаа гарын үсгийн аваад явж байгаа. Бидний үзэл бодол бол нэг эх дэлхий. Сонгуульд нэр дэвшиж дотор нь орж байж үнэн бодит зүйлсыг лайв хийгээд ч болтугай хүргэнэ. С.Жавхлан зайлуул ороод ганцаардчилаа гээл гоншигноод байгаа. Яг үнэндээ бол ганцаардаагүй байхгүй юу? Тэр хүний ард өч төчнөөн ард түмэн байгаа. Намайг ороод сонгочуул би ганцаардахгүй гэж бодож байна ард түмэнтэйгээ. Тэгэд энэ Парламент засаглал бол манайд зохихгүй Хаант засаглалыг л дэмжээд байгаа. Хаан гэхээр нэг хүн хаан суугаад үр удам нь хаанчилаад явах биш орчин цагын хаан арван жилээр сонгодог байж болно. Тэр нь зорилго төлөвлөгөөгөө танилцуулдаг байх хэрэгтэй.
Та одоо яг ямар ажил хийдэг вэ?
Гэртээ зохиолоо бичээл, төслөө боловсруулаад найз нөхдийнхөө ажлыг дэмжээд мөнгөгүй PR гээд сошиалын юм хийгээд явж байна. Хүмүүс асуудаг л даа хоол ундаа яадаг юм ийдэг юм гээд. Үнэнийг хэлхэд ганцаараа таван ханатай гэрт амьдарч байгаа. Найз нөхөд маань нийлээд нэг гэр авч өгсөн. Миний хувьд улаан цайм мөнгө рүү яваад байдагүй. Мөнгө ольё гээд явдаггүй хоолтой үедээ хоолтой хоолгүй үедээ хоолгүй явж л байна.
Залуусын хандлагыг юу гэж харж байна?
Дийлэнхи нь маш сөрөг хандлагатай байгаа. Цөөхөн хэсэг гадаад дотоод явсан юм үзэж харсан хүмүүс надтай холбогддог. Гадаадаас хүртэл зорьж ирж уулздаг. Нийт масс маань соён гэгээрэх л хэрэгтэй байна. Надтай гудманд арван хүн тааралдахад долоон дооглож гурав нь дэмждэг. Бид нар хандлагаал өөрчилөх хэрэгтэй. Оны дараачаас “Цензуртэй яриа” гээд нэвтрүүлэг гараад явна тэнд би дүрээ тайлна би ийм хүн байсан юмаа гэдгээ.