Цаг үеийн мэдээ

ЭЦА-ны Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Хан-уул дүүргийн цагдаагийн газрын алба хаагчид хамтран 2018, 2019 оны 9, 10 дугаар сард амины орон сууцнуудаар орон байрны хулгайн гэмт хэрэг үйлддэг нэг бүлэг 2 этгээдийг илрүүллээ. Уг сэжигтэн этгээдүүд нь урьд өмнө энэ төрлийн гэмт хэргээр удаа дараа ял шийтгэл эдэлж байсан бөгөөд 1991 онд төрсөн Ш, 1987 онд төрсөн Б нар юм. Тэд урьдчилсан мэдүүлэгтээ бусдын орон байранд 40 удаа нэвтрэн орж эд зүйл хулгайлсан болохоо мэдүүлж, цагдаагийн байгууллагаас тухайн 2 этгээдэд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авчээ.


Мөн 12-р сарын 6-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын иргэн Б-гийн гэрт хулгай орж 500 гаруй жилийн түүхтэй Есөн эрдэнийн Жадамба гэх судар алдагдсан хэргийг 1994 онд төрсөн Дундговь аймгийн харьяат И үйлдсэн болохыг тогтоогоод байна. Уг судрыг И нь нийслэл хотод оршин суух хаягтай эртний болон шашны эдлэл зарж борлуулдаг гэх М,М нарт 15 сая төгрөгөөр худалдсан. М, М нар нь ашиг олох зорилгоор мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй асуудлаар шалгагдаж байна. дээрх хэргүүд дээр цагдаагийн байгууллага шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна ‼️
Сэрэмжлүүлэг: Иргэд орон байраа хараа хяналттай байлгах, цонхонд хаалт хийлгэх, хаалгыг давхар сайтар түгжихийг анхааруулж байна.

Таны сурталчилгаа