Цаг үеийн мэдээ

2019.12.17 МЯГМАР ГАРАГ

ӨВЛИЙН ТЭРГҮҮН ХӨХӨГЧИН ГАХАЙ САРЫН НЭГ ЦАГААН МЭНГЭТЭЙ ШАР ХУЛГАНА ӨДӨР

  • Үс засуулбал: өвчин ирнэ
  • Наран ургах, шингэх: 08.35-17.01
  • Барилдлага: Арвидах
  • Шүтэн барилдлага : Сэрэхүй 
  • Суудал: Огторгуй

Аргын тооллын 12 сарын 17, Ангараг  гараг. Билгийн тооллын 21, Их морь одтой, шар хулгана өдөр. Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянуур хандаж биеэ энхрийлүүштэй.  Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, улааны үйл, хур оруулах, дарханы үйлд сайн. Төлөг тавих, морь уралдахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай,  морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт  мөрөө гаргавал зохистой.

 

Таны сурталчилгаа