Францын шинэ үеийн кино соёл урлагийн бэлгэ тэмдэг гэгддэг жүжигчин Анна Карина 79 насандаа хорт хавдрын улмаас Парист хэвтэн эмчлүүлж байсан эмнэлэгтээ өөд болжээ. Тэрбээр 1940 онд төрсөн ба Дани-Франц гаралтай нэгэн, өсвөр наснаасаа л кино дүр бүтээж эхэлсэн нь 1961 онд “Берлиний кино фестивалиас” шилдэг эмэгтэй жүжигчин гэх цолыг авахад хүргэсэн гэнэ.
Энэ мэдээг сонссон тус улсын соёлын сайд “Өнөөдөр Францын кино урлаг өнчирлөө. Бид нэгэн домгоо ийнхүү алдлаа хэмээн” эмгэнэл илэрхийлэн өөрийн хувийн хаягаараа твиттерт жиргэжээ.