Сүүлийн өдрүүдэд ханиад томуу ихэсч эмнэлгүүд ачааллаа дийлэхгүй байгаа. Тэр дундаа хүүхдийн эмнэлгүүдийн ачаалал хэд дахин нэмэгдэж хүүхдүүд шалан дээр хэвтэн эмчлүүлж байна.
Тэгвэл энэ байр байдал Гала хамтлагийн гишүүн, дуучин Ч. Уранхолбоод таалагдсангүй. Арга ч үгүй биз дээ таван хүүхдийн ээж хүн ийм зүйл хараад эмзэглэлгүй яахав.
Тэрээр 325 мянган дагагчтай өөрийн цахим хуудаснаа ирэх жил хүүхдийн эмнэлэг барихаар шийдсэн тухайгаа бичсэн байна.
Ч. Уранхолбоо: “Сургуулийн насныхан дунд ханиад хүрээгүй хүүхэд алга, Ханиад хүрээд 2 хоноод л хүндэрч шөнөжин халуурч эмнэлэг бараадахаас өөр аргагүйд хүрч байна.Ганц хоногт 60н хүүхэд шинээр хэвтэн эмчлүүлэхээр ирж байхад,эмнэлгүүд хүлээн авах боломжгүй шалаар нэг хүүхдүүд хэвтэж байна!!өвөл бүр л энэ асуудал давтагдсаар байхад ядаж хүүхэд багачуудаа хэвтэн эмчлүүлэх хэдхэн эмнэлэг өөрсдөө чаддаггүйн бол чаддаг хүмүүсээр нь хурдан бариулчхаач дээ!!!Ард түмэн ахин дахин хууртахгүй шүү!Хаа ч очсон өвдсөн хүүхдүүдээ харж хоносон ядарсан ээжүүд????????боломжгүй зүйл гэж хүсээд байгаа юм биш шүү дээ.Дараа жил та бүхэнд сэтгэл байхад бүхнийг болгодогийг харуулж таван хүүхэдтэй нэг эх хүн хүүхдийн эмнэлэг барьж,байгуулж харуулна аа, худлаа ярихгүй,хулгай хийхгүйгээр” гэжээ.