Цаг үеийн мэдээ

ХБНГУ-ын Дрезден хотод саатуулагдаад буй БНТУ-ын Истанбул хот дахь Консулын газрын дэд консул Б.Баттүшиг, жолооч С.Эрдэнэбаяр нарт холбогдох хэргийн шүүх хурал Дрезден хотноо арваннэгдүгээр сарын 26-ны өдөр болсон.

Герман улсын шүүхийн байгууллага дээрх хоёр иргэнд хамгийн багадаа есөн жилийн хорих ял оноох ёстой хэмээн үзэж байгаа билээ.

Тус хоёр дипломатчийг өнөөдөр буюу энэ сарын 18-нд шүүж эцсийн байдлаар шийдвэр гаргах тухай Дрезден хотын Прокурорын газраас мэдэгджээ.

Хэргийг эргэн сануулбал, 2019 оны тавдугаар сарын 5-нд БНТУ-ын Истанбул хот дахь Монгол Улсын Консулын газрын дэд консул н.Баттүшиг, жолооч н.Эрдэнэбилэг нар Чех улсаас ХБНГУ-ын хилээр нэвтэрч байх үедээ дипломат дугаартай автомашинтай саатуулагдсан. Энэ үедээ 70 кг геройн буюу хар тамхи тээвэрлэж яваад баригдсан бөгөөд тус улсад хоригдон шалгагдаж байгаа юм.

 
 
 

Таны сурталчилгаа