Цаг үеийн мэдээ

БНСУ-аас Монгол улсад суух ЭСЯ-наас зорчих виз олгох ажилд саад учруулсан үйлдэлд захиргааны арга хэмжээ батлах, хэрэгжүүлэх шинэ журмыг энэ сарын 2-ноос мөрдөж эхэлжээ.

Үүнд:
-БНСУ-ын хилийн чанад дахь бүх дипломат байгууллагын харьяа ажилтанд (Захиргааны ажилтан хамаарна) шууд болон шууд бусаар мөн хүч хэрэглэх, зохисгүй үг хэлээр доромжлох зэрэг визний материал шалгах үйл явцад хүндрэл учруулсан тохиолдолд арга хэмжээ авах,
-Уригч тал хүч хэрэглэх, зохисгүй үг хэлээр доромжлох зэрэг нь мөн адил виз мэдүүлэгчийн визний материал шалгах үйл явц болон үр дүнд нөлөөлж болно гэж заажээ.

Авах арга хэмжээ:
-Зүй бус үг, хүчирхийлэл, дарамтлах, сүрдүүлэх зэрэг хүч хэрэглэсэн үйлдэл гаргасан тохиолдолд виз татгалзах болон виз мэдүүлэх эрхийг хязгаарлана. (1-3 жил хүртэлх)
-Худал мэдүүлэг өгөх, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн тохиолдолд виз татгалзах болон виз мэдүүлэх эрхийг хязгаарлана. (6 сараас 3 жил хүртэлх)

Тиймээс БНСУ-ын виз мэдүүлэх гэж буй иргэд шинэ журмыг дагаж мөрдөөрэй.

Таны сурталчилгаа