Цаг үеийн мэдээ

Ирэх жил нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэхгүй ч хуулийн хүрээнд хэд хэдэн өөрчлөлт орох юм байна. Үүний нэг нь тэтгэвэр бодох аргачлал бөгөөд 2020 оноос өндөр нас, малчны тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргасан хүний тэтгэврийг тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 20 жилийн доторх аль дуртай дараалалсан 7 жилийн буюу 84 сарын дундаж цалин хөлснөөс тооцохоор болжээ.  Өндөр насны тэтгэврийн эрх 2020 онд 20 жил 9 сар ба түүнээс дээш хугацаанд шимтгэл төлж ажилласан бол үүснэ. Ингэхдээ эрэгтэй 60 нас, эмэгтэй 55 нас хүрсэн даатгуулагч байхаар тогтоосон байна.

Таны сурталчилгаа