Цаг үеийн мэдээ

2019.12.19 ПҮРЭВ ГАРАГ

ӨВЛИЙН ТЭРГҮҮН ХӨХӨГЧИН ГАХАЙ САРЫН

НАЙМАН ЦАГААН МЭНГЭЭТЭЙ ЦАГААН БАР ӨДӨР

  • Үс засуулбал: Эд эдлэл идээ ундаа олдоно
  • Наран ургах, шингэх: 08.37-17.02
  • Барилдлага: Хотол чуулган
  • Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй
  • Суудал: Мод

Аргын тооллын 12 сарын 19, Бархасвадь гараг. Билгийн тооллын 23, Харцага одтой, цагаан бар өдөр. Өдрийн наран 8 цаг 37 минутад мандан, 17 цаг 02 минутад жаргана. Тухайн өдөр морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнес эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, сан тавиулах, угаал үйлдэх, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн. Золиг гаргах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэх, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой.

Таны сурталчилгаа