Цаг үеийн мэдээ

Шинэ жилийн баяраар хүүхдээ өхөөрдөж шампанск, вино уулгаж байсан уу? Австралийн Үндэсний архи, согтууруулах ундаа, мансууруулах бодисны судалгааны төвөөс насанд хүрээгүй хүүхдэд өөрийг нь хүссэн ч бай, хүсээгүй ч бай архи, согтууруулах ундааг амсуулах нь хожмоо уух зуршилтай болоход хүчтэй нөлөөлдөг гэдгийг судлан тогтоожээ.

Судалгаанд 7-12 насны нийт 1,927 хүүхэд хамрагдсанаас ихэнхи эцэг, эхчүүдийн хувьд насанд хүрээгүй хүүхэддээ архи, согтууруулах ундааг хамт байхдаа амсуулах нь тэднийг архи, согтууруулах ундаатай танилцуулах аюулгүй аргад тоооцогдож байв.

Тус судалгааны төвийн ахлах судлаач Эми Пийкокын хэлснээр “Ингэх нь хүүхдийнхээ архи, согтууруулах ундааны хэрэглээг хянахад нь ямар ч эерэг нөлөөгүй байдгаас гадна харин ч уух зуршлыг нь нэмэгдүүлдэг” гэжээ. Мөн бүгдийг нь уулгахгүй, зөвхөн амсуулаад орхих нь цаашид хэтрүүлэн уух зуршилтай болох эрсдэлийг нэмэгдүүлдэг байна.

16 наснаас доош насны хүүхэд нэг л удаа архи, согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэхэд цаашид ахлах сургуулиа төгсөтлөө тогтмол уух хандлагатай болдог гэнэ. Өсвөр насны хүүхэд архи, согтууруулах ундаатай хэдий чинээ эрт танилцана, төдий чинээгээр согтууруулах ундаатай холбоотой хүчирхийлэл, ноцтой осол зэрэг хор нөхөөлд өртөх магадлал нь өндөр байдаг.

 

 

Таны сурталчилгаа