Цаг үеийн мэдээ

МХЕГ-ын даргын баталсан " Олон улсын болон улсын шинж чанартай, цаг үеийн ба нийтийг хамарсан баяр ёслолыг зохион байгуулах нэгдсэн арга хэмжээнд урьдчилан сэргийлэх хяналт, шалгалт хийх тухай" удирдамжийн дагуу шинэ жилийн баярыг угтсан хүнсний худалдаа үйлчилгээ эрхлэгч 462, хүлээн авалт хийж байгаа нийтийн хоолны үйлдвэрлэл эрхлэгч 335, түргэн гэмтэх хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч 85 үйлдвэр цехүүд нийт 557 аж ахуй нэгж байгууллага,3 25 иргэнийг хамруулан урьдчилан сэргийлэх хяналт хийлээ. 

Хяналт, шалгалтын явцад улсын хэмжээнд нийт 2106 зөрчил дутагдал илрүүлж 1241 буюу 60 хувийг газар дээр нь арилгуулж үлдсэн зөрчилд улсын байцаагчийн 215 заалт бүхий 32 албан шаардлагаар хугацаатай үүрэг даалгавар өгч, бүтээгдэхүүн устгалын 38 акт, 14 дүгнэлт гаргаж 31 аж ахуй нэгж, иргэний үйл ажиллагаанд гүйцэтгэлийн шалгалт хийж ажилласан байна.

Шалгалтын явцад 77 хүнсний үйлдэр, худалдаа эрхлэгч аж ахуй нэгж, иргэний бэлэн бүтээгдэхүүний чанар аюулгүй байдалд дүгнэлт өгөх зорилгоор 188 нэр төрлийн 323 түүхий эд, хүнсний бүтээгдэхүүнээс дээж авч ажилласан байна.

Мөн шалгалтын явцад чанар аюулгүй байдлаа алдсан хэрэглэх хугацаа хэтэрсэн 177 нэр төрлийн 7910 мянган төгрөгийн хүнсний түүхий эд бүтээгдэхүүнийг улсын байцаагчийн акт болон прокурорын зөвшөөрлөөр хураан авчээ. 

Хяналт шалгалт үргэлжилж байна.

 

 

Таны сурталчилгаа