Дундговь аймгийн Дэрэн сумын шинэ сургууль нээлтээ хийж, тус сургуулийн сурагчид шинэ байрандаа хичээллэж эхэллээ. Монгол Улсын ардын багш Д.Төмөрийн нэрэмжит тус сургууль 80 жилийн түүхтэй ойтой давхцан шинэ сургуулиа хүлээн авч ийнхүү нээлтээ хийж байгаа нь сургуулийн сурагчдын хувьд давхар баяр болж байна. Сургуулийн нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын ардын багш Д.Төмөр, аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ, ЗДТГ-ын НБХ-ийн дарга А.Нарантуяа, БСУСГ-ын дарга Ц.Бумангэрэл, сумын Засаг дарга Н.Мядагмаа болон албаны бусад хүмүүс, сургуулийн багш, сурагчид оролцжээ. Нээлтийн үеэр аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ сурагчдын хөгжмийн боловсролыг дэмжин “Yamaha” хөгжим өгч, мөн сургуулийн үйл ажиллагаа, уралдаан тэмцээнд оролцохыг дэмжин автомашинтай болгохоо амалсан байна. Энэхүү сургуулийн 320 суудалтай хичээлийн байрыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар "Бум констракшн " ХХК барьж, ашиглалтад хүлээлгэн өгчээ.