Завхан аймгийн Эрдэнэхайрхан сум 40 сая төгрөгийн өртөгтэй байгаль орчинд ээлтэй иж бүрэн гэрэлтүүлэгтэй болжээ. Тус гэрэлтүүлгийг "Огторгуйн Цагаан Гарьд" сангаас хөрөнгө оруулалтыг гаргаж барилгын ажлыг дуусган орон нутагт хүлээлгэн өгчээ. Гэрэлтүүлэг нь нарны эрчим хүчээр тэжээгддэг бөгөөд ухаалаг систем буюу харанхуйг өөрөө мэдэрч автоматаар асаж унтардаг аж. Эрдэнэхайрхан сум нь эрчим хүчээр тэжээгддэг гэрэлтүүлэгтээ сард хоёроос гурван сая төгрөгийг төлдөг байсан бол одоо гудамж талбайн гэрэлтүүлэгтээ нэг ч төгрөг төлөхгүй болжэ.