Цаг үеийн мэдээ

П.Н.Шастины нэрэмжит нэгдсэн 3-р эмнэлэг шинэ жилийн баяр хийхгүй байхаар шийджээ. Эмнэлгийн захирал Ц. Төмөр-Очир 2019 онд шинэ жил тэмдэглэхгүйгээр холбогдох зардлыг бүх ажилчиддаа хувааж цалингийн картанд нь хийж байгаа гэнэ. Мөн зөвхөн нэг хоёр хүнийг  онцлон шагнахгүйгээр бүгдэд нь шинэ жилийн бэлэг болгон бэлэн мөнгийг өгч байгаа юм байна.  Энэ нь олон нийтийн сүлжээнд ихээхэн сайшаал хүртэж, сайн жишгээр нэрлэгдээд байна.

 

Таны сурталчилгаа