АНУ-ын Конгресс тамхи худалдан авагчийн зөвшөөрөгдөх насны хязгаарыг 21 болгож нэмэгдүүлжээ.
Шинэ арга хэмжээг Конгрессын хоёр танхимын баталсан төсөвт багтаасан байна. АНУ-ын Ерөнхийлөгч баримт бичигт гарын үсэг зурах үед энэхүү санаачилга нь хууль ёсны дагуу хэрэгжиж эхлэх аж.
Ийнхүү тамхи худалдан авалтын зөвшөөрөгдөх нас АНУ-д архины худалдан авалтын журамтай ижил болж байгаа аж. Энэ журам нь одоогоор АНУ-ын 19 мужид үйлчилж эхлээд байгаа аж.