Цаг үеийн мэдээ

Тэд энэ удаа Б.Нүүдэл, Муба нарын бүрэлдэхүүнтэйгээр эргэн ирж байгаа аж. Тус хамтлагийнхан энэ удаад “Үнэн бай” дуугаа дүрсжүүлээд иржээ.

Дууны үгийг Б.Нүүдэл, аяыг Төөгөө, хөгжмийн найруулгыг Туана хийсэн бөгөөд клипийг Orgil /BLACKEYES/, продюссераар  хамтлагийн гишүүн Муба ажилласан байна.  Өөрсдийн сонгосон замаар явахдаа халтирч хазайхгүй,аливаа хоронд шунахгүй, дурлахгүй, хүсэл мөрөөдөлдөө чин үнэн байхыг уриалсан уг бүтээл цахим орчинд тавигдсан даруйдаа 80.000 хандалт аваад байгаа аж.

Цаашид тус хамтлагийнхан уран  бүтээлдээ ерөөл магтаал, хөөмий, зэргийг шингээж туурвихаар төлөвлөөд байгаа гэнэ.

https://www.youtube.com/watch?v=gQD5uHePoxw 

Таны сурталчилгаа