2019.12.22 НЯМ ГАРАГ
ӨВЛИЙН ТЭРГҮҮН ХӨХӨГЧИН ГАХАЙ САРЫН
ТАВАН ШАР МЭНГЭТЭЙ ХАРАГЧИН МОГОЙ ӨДӨР
- Үс засуулбал: Жаргал үргэлжид ирнэ
- Наран ургах, шингэх: 08.40-17.03
- Барилдлага: Хүчин төгсөх
- Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй
- Суудал: Шороо
Аргын тооллын 12 сарын 22, Адъяа гараг. Билгийн тоолын 26,Салхины эх одтой, харагчин могой өдөр. Өдрийн наран 8 цаг 40 минутад мандан, 17 цаг 03 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, сүм дуганыг сэргэээх, газар лусын зан үйл хийх, өрө барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, гөлөг тэжээх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун үгт мөрөө гаргавал зохистой. Өвлийн туйл болох улирал 13 цаг 05 минутад эхэлнэ.