Цаг үеийн мэдээ

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол нарын 9 гишүүнээс 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай  хуулийн төслийг өргөн барьсан юм.

Улсын Их Хурал  энэ хуулийн төслийг өнгөрөгч  10 дугаар сарын эцсээр  нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлээд байв.

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг өчигдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар хийж, Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт  төслүүдийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм.

Ингэснээр Бурхан багшийн их дүйчин өдрөөр бүх нийтээр амардаг  болж байна.

 

БУРХАН БАГШИЙН ИХ ДҮЙЧИН ӨДРӨӨР БҮХ НИЙТЭЭР АМАРНА

Таны сурталчилгаа