Монголчууд жилийн турш 8 баярыг 1-5 хоног бүх нийтээр амарч тэмдэглэн өнгөрүүлдэг. Тэгвэл эдгээр баярын өдрүүд дээр нэг өдөр нэмэгдэж байна. Тодруулбал, Бурхан багшийн их дүйчин өдөр буюу зуны тэргүүн сарын 15-ны өдрийг нийтээр тэмдэглэх баяр болгож, бүх нийтээр амардаг болох хуультай боллоо.
УИХ-ын гишүүн Д.Оюунхорол нарын 9 гишүүнээс 2019 оны 08-р сарын 14-ний өдөр Улсын их хуралд өргөн мэдүүлсэн нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах төслийг өргөн мэдүүлсэн.
Уг хуулийн төслийг хэлэлцэх үеэр гишүүдийн зүгээс нийтээр тэмдэглэх баярын өдөрт өөрчлөлт оруулахдаа ёс суртахуунлаг өдөртэй болж, эх дэлхийгээ хайрлах, эцэг эх, үр хүүхэд гэр бүлээ энэрэн асрах, буян нүглээ эргэцүүлж, нигүүлсэнгүй байхад чиглэсэн гэдгийг гишүүдэд анхааруулжээ.