Сэлэнгэ аймаг 2020 оныг хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ дэмжих жил болгохоор төлөвлөжээ. Иргэдээ дэмжсэн шинэ зорилтын хамгийн эхний гэгээн мөртэй ажил биелэлээ олж Сүхбаатар сумын 7-р багт байрлах төмөр замын цэцэрлэгийн хуучин байрыг аймгийн мэдэлд албан ёсоор хүлээлгэн өгөх үйл ажиллагаа боллоо. Байрыг Сэлэнгэ аймгийн удирдлагын багаас хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон "Ган зам" 7-р багийн төвийг байрлуулж, төрийн үйлчилгээний цогц байр болгохоор төлөвлөжээ.