Цаг үеийн мэдээ

Дуртай зүйлээ хийхэд нас хамаагүй гэдгийг Оросын ахмад уран гулгагчид нотлон харууллаа. 

ЗХУ-ын үед Олимпийн аварга болж байсан 83 настай Олег Протопопов болон 79 настай Людмила Белоусова нар АНУ-д уран гулгаж үзэгчдийг алмайруулсан байна. 

Өөрсдийн залуу насыг уран гулгалтын спортод зориулсан тэд  залуу гулгагчид шиг гайхалтай үзүүлбэрүүдийг хийж үзүүллээ.

Олег Протопопов, Людмила Белоусова нар хэнийг ч сонсолгүй зөвхөн өөрсдийн хүсэл зорилгын төлөө зүтгэсээр ирсэн нь өнөөдрийн тэднийг бий болгожээ. 

Нас дээр болсон ч хайртай дуртай зүйлээ хийж аз жаргалтай байгаа тэднийг хараад бахархаж урам зориг авмаар...

Эх сурвалж: https://our-life-fb.ru/oni-muzh-zhena-olimpiyskie-chempiony-emu/?fbclid=IwAR11I9riVYvIYn81QVlSFyUR7rLYhl-ktCk2quBXo5CPDuztqEGKRLE7kTg

 

 

 

Таны сурталчилгаа