Тогтворжилт алдагдахаас сэргийлэх автоматик систем нь эрчим хүчний салбарт үүсэж болох бүхий л төрлийн аваарын горимын үед системийг тогтвортой авч үлдэх, мэдээлэл хүлээн авах, боловсруулах үйлдэл хийх юм.
Монгол Улсын Эрчим хүчний системийн хувьд цахилгаан механик шилжилтийн горимын үед тогтворжилтыг хэрхэн хангагдаж байгаа нь тодорхойгүй, ямар төрлийн шилжилтийн горим, савлалтад тогтворжилтоо алдаж байгааг тодорхойлж чадахгүй байгаа энэ үед “WAMS” буюу “Шилжилтийн горимын хяналт мэдээллийн систем”-ийг нэвтрүүлж байгаа нь өндөр ач холбогдолтой аж.
Дээрх ухаалаг системийг нэвтрүүлснээр нэгдсэн сүлжээнд болж байгаа шилжилтийн горимыг асар хурдтай бүртгэж 0,02 секунд буюу нэг үеийн дотор 60-100 хэмжилт хийх бололцоотой. Ингэснээр нэгдсэн системд болж байгаа бүх процессийг тодорхойлох боломжийг олгож байна.