Цаг үеийн мэдээ

2019 оны хамгийн өндөр үнэлгээтэй Хятад цувралуудын нэг "The Longest Day in Changan" буюу “Чан Ан дахь хамгийн урт өдөр” цуврал бүтээлд жүжигчин С.Ариунбямба тогложээ.  48 ангит уг цуврал кино Хятадын зах зээлд цацагдсан бөгөөд одоогийн байдлаар Япон, Сингапур, Малайз, Вьетнам зэрэг Азийн орнуудад, мөн Viki, Amazon зэрэг видео сайтаар Хойд Америкт гараад байгаа юм байна.   Тус киног түүхэн романаас сэдэвлэн бүтээсэн бөгөөд 618-907 оны хооронд оршин тогтнож байсан Тан гүрний нийслэл Чанган хот дахь халдлагыг зогсоож буй талаарх үйл явдал өрнөдөг байна.

“Чан Ан дахь хамгийн урт өдөр” цувралд Хятадын алдартай олон жүжигчин дүр бүтээснээс гадна жүжигчин С.Ариунбямбын хувьд Тангудад эзлэгдсэн Түрэг улсын Ма Гэ Ар гэх дэд даамлын дүрийг бүтээжээ.

Дашрамд сонирхуулахад уг цуврал кино энэ сарын 25-ны өдрөөс эхлэн "Asianbox" сувгаар гарах юм байна.

Таны сурталчилгаа